Өнөөдөр 7 сарын 14

Written on 7/14/2009 11:48:00 PM by Үгс

Өө өнөөдөр жаахан тиймэрхүү өнгөрлөө дөө.Уг нь орой өвөө дүү нар, ах нартайгаа гүзээлзгэнэд явлаа тэгсэн ямарч гүзээлзгэнэ бдаггүй ээ.Өө харин ялаа нь дамжилж явах гээд хэцүүдээд тэгээд сайхан аргалын утаа тавиад нэг гайгүй болгохов шив дээ хэхэ.Өө нээрээ тэгээд явах гэсэн чинь машин маань өөр айл руу явчаад хүлээж баахан суув.Тэгэх хоорондоо замын хажуугаар бсан архи пивоны шилийг баахан чулуугаар холоос шидэж хагалаж тоглох шив дээ хэхэ.Хүмүүс нээрээ ямар аймар архи дарс ууж байна аа.Хаглаад дуусахгүй байна лээ шүү.Сүүлдээ бүр чулууч олдохоо болсон доо хөөрхий.Тэгээд ажил дээрээ ирсэн чинь яг мөндөрч цохиулж үхэх шахлаа аймар орсон шүү нээрээ.Мөндөр бүр цонх хагалах нь нээ.Тэгээд л messenger ээ нээгээд л суулаа даа.Гэнэт яасан юм бүү мэд блогтоо бичлэг бичмээр санагдаад тэгээд л сараачиж сууна.Сонин юмаа нээрээ гэнэт л шалтгаангүй уур хүрээд л тэнэг ч юм шиг.Блогоо хөтөлсөн чинь одоо л нэг уур гарч байна.Яасан юм байгаан уур гэж нээрээ сонин мэдрэмж шүү.Зо Зо дараа сайхан юм бичнээ хэхэ.

МАХН-д хэлэх зөвлөлгөө

Written on 5/15/2009 07:14:00 AM by Үгс

/Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөлгөө” постпанк
шүлгээс санаа авсан муулбар/

Чи өмнөх сонгуулиар гэрлэсэн хос бүрт 500 мянган төгрөг өгнө гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь 15-хан настай улаан цурам хүүхдүүд хурим хийж тоглоод эх захаа алдаж байна
Чи бас саяын сонгуулийн өмнө шоу хийж нефтийн үнэ буулгана гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь хүчээр барьж байсан үнэ нь огцом тэсэрч, тэнгэрт хадаад иргэд ихээр уйлж байна
Чи бас иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө хэмээн орилж, ард түмнээ аягүй чанга хуурсан
Чиний энэ худлаа амлалтуудаас чинь болж, инфляци хэд дахин өслөө

Чи сонгуульд ялагдахаа мэдээд луйвар хий гэж чанга дуугаар тушаасан
Сонгуулийн дүнд бухимдсан иргэд бөөн бөөнөөрөө жагссан
Чи жагсагчдыг ямар ч хамаагүй аргаар зогсоо гэж чанга дуугаар үүрэгдсэн
Чиний тушаалыг биелүүлж, монгол монголыгоо буудан хороов

Чи олимпоос заавал алт авчир гэж чанга дуугаар зандарсан
Чиний үгийн сүүдэрт жиндэн байж тамирчид маань гурван алт авчирсан
Авчирсан алт болгон манай намын азтайнх гэж чи чанга дуугаар чичирсэн
Аварга болсон тамирчид хэдэн төмөр зүүгээд чимээгүйхэн хоцорсон

Чи буудсан хүмүүсийг нууж, бусдыг хэлмэгдүүл гэж чанга дуугаар тушаасан
Чиний сүрнээс айгаад төрийн цагдаа шоронгийн шал арчиж байна
Чи өөртөө долигноогүйн төлөө мөнгөтэй нэгнийг хорь гэж дүрэмдсэн
Чиний бөгсийг долоогоогүйдээ Буян Жагаа өнөөдөр буруутай ялтан боллоо

Болоогүй чи орон нутгийн сонгуульд дахин ялах ёстой гэж чанга дуугаар хашгичиж байна
МАХН гуай чамд хэлэх нэг зөвлөлгөө байна, Чи битгий давар...!!!

Эх сурвалж: http://addidea.blogspot.com

Блогоо хүнд хүргэхийг хүсвэл

Written on 5/15/2009 03:36:00 AM by Үгс

1. Блогийн дизайн гэж чухал эд бий. Хэрэв та хар дэвсгэр дээр ягаанаар ч юм уу цагаан үсэгтэйгээр бичээд эхлэвэл уншихад их төвөгтэй байдгийг анхаарна уу. Нүдний ухархайг тэсгээхгүй шүү дээ. Гэхдээ хар дэвсгэрийг битгий сонго гэсэн үг биш шүү. Фотоблогт хар дэвсгэр тун чиг зохимжтой. Олон өгүүлбэрээр битгий тайлбар тавиарай гэж зөвлөе.

2. Дизайнаа сонгонгуутаа тачигнатал нь латин үсгээр, үг үсгүүдийг гар утсаар мессеж бичиж байгаа юм шиг яргалаад эхлэвэл танд төдийлэн уншигч олдоод байхгүй. Тэгэхээр Монгол уншигчдад хандаж бичиглэж байгаа бол өнөөдрийн бидний хэрэглээ болох кирилл үсгээр үг үсгийн дүрмийг баримтлан бичих зайлшгүй шаардлагатай.
Блог таны хувийн орон зай тул бичлэгийн онцлогтоо тохируулан хүч нэмэгдүүлэх зорилгоор сонирхолтой санагдахуйц хар ярианы хэллэгээр зөв бичгийн дүрмээс гажуудаар бичиж болохгүй гэх газаргүй. Заримдаа тун ч их сэтгэл татам болсон байдаг. Гэхдээ энэ нь таныг алдаатай бичиж болно гэж өөгшүүлж байгаа хэрэг биш. Гол нь донжийг нь тааруулж хэмжээн хязгаартай хэрэглэх шаардлагатай.

3. Оюуны өмчтэй холбоотой маргаан нилээд их газар авах болсон тул та ямар нэгэн нийтлэлдээ ашигласан материалуудынхаа эх үүсвэрийг заавал дурдаарай. Ялангуяа блогчдын нийтлэлээс ашигласан тохиолдолд энэ нь тун чиг хөндүүртэй. Үүнийг анзааралгүйгээр зүгээр сонирхоод нэг нөхрийн гоё гэж санагдсан бичлэгийг копидоод тавьчихсан сууж байхад тань хулгайч зэлгийч, сайн эр, Талын Богдчингоор чинь дуудаад унавал бас л нүүр хийх газаргүй болно доо? Тэгэхээр хичнээн их таалагдсан ч гэсэн хэн нэгний шүлэг, зохиол нийтлэл зэрэг оюуны өмчид хүндэтгэлтэйгээр хандаж ашиглахаас өөр аргагүй болсон нөхцөлдөө эзэнд нь мэдэгдэж, бичлэгтээ эх үүсвэрийг заавал оруулаарай. Чухал биш юм шиг санагдаад байвал тэр хүний оронд өөрийгээ тавиад үзчихээрэй.

4. Нийгэмшиж л байгаа юм чинь та олон нийт дунд биеэ яаж авч явах тухай баримталдаг зарчимаа битгий алдаарай гэж хүсье. Зарим нэг нөхдүүд намайг хэн л мэдэв гэж гэсэн шиг элдэв ёс бус үйлдлээр таашаал аваад байдгийг үгүйсгэхгүй. Таны бичлэгийг таны, миний хүүхдүүд, ирээдүй хойч уншина шүү. Нэг өдөр таны таашаал авч балайрч элийрч бичээд мартчихсан бичлэгийг чинь хүүхэд чинь танд хэлээд зогсож байвал сайхангүй л санагдах байх тиймээ?

5. Бичлэгийн гарчиг их чухал гэдгийг ойлгоорой. Ямар гарчиг тавина түүнээс чинь шалтгаалаад унших үгүй нь ч шийдэгдэж болно. Зарим нөхдүүд шууд гарчиганд нь сэтгэгдэл бичиж паакталдгийг сонордуулъя. Гэхдээ сэтгэл нь сайхан юм тэ?

6. Интернэт дэх нийтлэлүүд урт байх зайлшгүй шаардлагатай биш л бол аль болох богинохон, товчхон (дутуу гэсэн үг биш шүү) нийтлэл оруулж байхыг хичээгээрэй. Цөөн үгээр хэлэхэд сайн нийтлэл гэж сайтар засагдсан, танагдсан бичлэг байдаг. Хэд ч засч болно. Утга санаагаа алдуулахгүй байхыг надаар хэлүүлэлтгүй биз. Та өөрийнхээрээ л байгаарай гэж сануулъя.

7. Сэтгэгдэл бол блогчдын хамгийн их ханамж авдаг H2O, амин дэм юм. За тэгээд таны нийтлэлүүдийг хүн уншиж байна уу үгүй юу гэдгийг сэтгэгдэлүүд харуулаад өгнө. Чанартай бичлэгт жилийн дараа ч сэтгэгдэл орж л байдаг шүү. Их сэтгэгдэл цуглуулах гээд элдэв сенсаац ч юм уу? бодлого, оньсого зэргийн сэтгэгдлийн тухайд өөр асуудал шүү гэдгийг хэлье. Таны бичлэгт үлдээсэн сэтгэгдэлд хариу барих нь тун ч боловсон санагддаг бөгөөд уншигчидтайгаа ойртон дотносох хамгийн дөт зам билээ.
Аа бас нэг чухал юм бий. Бусад блогуудад чин сэтгэлээсээ сэтгэгдэл бичиж санаа оноогоо хуваалцаж байгаарай. Худлаа сэтгэгдэл үлдээж нэр хүнддээ сэв оруулсанаас таг байсан нь хамаагүй дээр. Сэтгэгдэл бичнэ гэдэг нийтлэл бичихээс дутуугүй чухал зүйл. Мундаг сэтгэгдэлийн араас уншигчид нэхээд ороод ирдэг юм. Ингээд л их бага ямар нэг хэмжээгээр уншигчдаа олж авна. Танруу олон олон дайралтууд сэтгэгдлээр орж ирэх бөгөөд тэрхүү дайралтуудад эмзэглэн өөрчлөгдөхгүй байхыг хичээнэ үү. Таныг шаналгах сэтгэгдэл бичсэн хүн компьютерийнхээ ард инээчихсэн таны хариу үйлдэлийг хүлээж суугаа. Харин та түүнд заавал хариу бариад сэтгэлийн таашаал өгөх хэрэг байна уу гэдгээ бодох хэрэгтэй юм.

8. Сэтгэгдлээс гадна блогтоо хүн хандаж байна уу гэдгийг мэдэхийн тулд хандагчдын тоолуур тавьж ч болно. Гэхдээ хандагч гэдэг бол уншигч гэсэн үг биш. Гарчиглаад гараад явсан ч байж мэдэх тул нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй л болов уу?

9. Блогтоо та ямар вижет тавих нь таны хэрэг боловч уншигчдаа хүндэлж элдэв дагавар сурталчилгаатай үнэгүй вижетүүд тавихаас зайлсхийх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны блогт байгаа вижетээс залхсан уншигч сэтгэгдэл үлдээх гэж элдэв ачаалал амсахаас шууд гараад явахыг илүүд үзэх болно.

10. Блогтоо бусад блогуудын холбоосуудыг хөөрхөн тайлбартайгаар байрлуулж байвал танд ч, уншигчдад чинь ч, холбоосоо байрлуулсан блогчинд чинь ч хэрэгтэй зүйл. Таны блогоор дамжаад өөр нэгний блогт хандах боломжийг яагаад олгож болохгүй гэж? Олон уншигчтай болж л байвал блог улам л хөгжинө тийм ээ?

11. Олны танил блогчин байя гэвэл дээрхи зөвлөгөөнүүд таньд үр ашгаа өгөх байх гэж бодож байна. Дээр нь нэмээд хэлэхэд та тууштай бичигч байх хэрэгтэй юм. Ганц нэг сайн бичлэгээрээ овоо гайгүй болж байснаа хоёр сар үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болчихвол блогоо дахин хөтлөж эхлэж байгаа юм шиг л замыг туулан өмнөх хөдөлмөр чинь алга болноо л гэсэн үг.

12. Эцэст нь та хэн нэгний хувилбар биш зөвхөн өөрөөрөө байгаарай!

Эх сурвалж: http://3apaa.blogspot.com/2009/01/blog-post.html

Байшингаа сайн барих юмсан.

Written on 5/15/2009 03:30:00 AM by Үгс

Хүн болгон л өөрийн амьдралд ямар нэгэн зүйлийг хийж бүтээдэг. Боловсрол эзэмших, нэг зүйлдээ мэргэших, эсвэл үр хүүхэдтэй болох гээд хүн хүн өөр өөр... Хийж бүтээсэн зүйл болгон байшин барихад орох жижиг хэсгүүд мэт. Байшинг барьхад материалаас гадна үнэхээр бат бөх, сайн зүйл хийе гэсэн сэтгэл, хичээл зүтгэл хэрэгтэй гэж боддог.
За зүгээр л нэг жишээ хэлье:

Нэгэн барилгачин өвгөн байж. Тэрээр ажилдаа хэнээс ч дутахааргүй сайн. Насаараа зөвхөн энэ л ажилаа хийсэн. Удахгүй тэтгэвэрт гарч ясаа амраана. Өвгөнийг тэтгэвэрт гархаас хэдэн сарын өмнө захирал нь түүнийг дуудаад бүх юмыг нь өгье, сүүлийн удаа хамгийн сайнаараа байшин барьж өгөөч гэжээ. Өвгөн ч тэгье л гэж. Удсан ч гүй байшингаа барьж эхэллээ. Насаараа хийсэн энгийн нэг ажил нь боловч энэ удаа сэтгэл ер нь л гаргасангүй. Сүүлийн байшингаа барьж дуусаад амрана, дахин энэ ажилтай зууралдахгүй энэ тэр гэж бодоод хамаг юмыг нь хальт мульт хийж, оромдоод хаячив. Байшингаа барьж дуусаад захиралдаа хүлээлгэн өгтөл захирал нь "энэ бол таны насаараа хөдөлмөрлөсөн ажлын үр шим. Би таныг хамгийн сайнаараа барьсан байшиндаа амьдраасай гэж хүсч байна." гээд тэр байшинг нь өвгөнд эргүүлээд бэлэглэжээ. Ингээд хэзээ ч нураад унаж магадгүй тэр байшиндаа сайн барилгачин маань өөрөө амьдрах болов. Түүний дотор юу бодогдож байсан бол? Хамгийн сайнаараа барьдаг байж гэж харамссан байхдаа тэ. Эсвэл дараа нь засаад сэлбэчих юм чинь гэж бодсон болвуу? Барилгачин л юм чинь зассан биз. Зассан байлаа гэхэд хамаг юмыг нь өөрийнхөө мөнгөөр янзалсан байх.
Яг үүнтэй адилханаар өөрийн амьдралдаа хийсэн их, бага гэтлгүй бүх зүйл эргээд өөрт нь зориулагдсан, өөрийнхөө гараар өөртөө барьсан байшин болдогийг залуучууд маань эртхэн ойлгоосой гэж..


Ингэхэд та ер нь өөрийнхөө амьдралд ямар байшин барьж байна даа?

Хийвэл хийсэн шиг хий Хийж чадахгүй бол боль.

Written on 5/15/2009 02:25:00 AM by Үгс


Хэрвээ та зодуулна гэж бодож байвал өөрийгөө зодуулсанд тооц
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал зүрх тань хэзээ ч хүхэхгүй
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна
Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийнэ ялагдсанд тооц
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна
Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол хоцорч л таарна
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань өндөрт хөөрөн нисах ёстой
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй аль хурдан нь ч ялдаггүй
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг

"Өөрийгөө ялж чадна хэмээн итгэсэн хүн л ялдаг"

"Хүссэндээ хүрдэг ба хүрч чаддаггүй хүмүүсийн ялгаа нь зөвхөн авъяас чадвартаа ч биш цөхрөлтгүй чанартаа байдаг."

"Амжилтыг ганц оролдлогоор олдоггүй бөгөөд энэ нь олон олон оролдлогын нийлбэр үр дүн юм."

"Хэрвээ та Чулуучин шиг ажиллаж, хэзээд цөхрөлтгүй байж чадвал, хэрэв хийсэн оролдлого бүрийнхээ туршлага дээр суралцаж чадвал хичээл зүтгэл тань амжилтын титэмд заавал хүргэх болно."

"Цөхөрч шантардаггүй хүмүүс бусдын ялагдал хүлээж буй газарт амжилт олдог.Бусдаас арав дахин их хөдөлмөрлөдөг."

"Чи суугаад л тохиромжтой нөхцөл гарч ирэхийг хүлээгээд байж болохгүй.Чи өөрөө тэдгээрийг бии болгох хэрэтэй."

"Чи бүх боломжоо шавхсан юм шиг санагдаж байвал энэ нь тийм биш гэсэн үг"

"Бэрхшээл бүр хишиг агуулдаг, бүтэлгүй явдал бүр өөртэйгөө адил хэмжээний, аль эсвэл бүр илүү их амжилтын үрийг агуулдаг."

"Хүссэндээ хүрхийн тулд чармайлт,шийдвэртэй байдал, өөртөө хүлээсэн үүрэг хариуцлага үнэнчээр биелүүлэх чадвартай байх шаардлагатай"

Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг

Written on 5/14/2009 09:37:00 PM by Үгс


Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
Би Танд дүүгийн хувиар хандаж байна.
Би чамд өвөөгийн хувиар хандаж байна. Би хэдий өвөө болж амжаагүй ч миний үеийнхний ихэнх нь ач зээтэй болсон.
Би чамд эцгийн хувиар хандаж байна. Би насанд хүрч буй хоёр хүүхэдтэй хүн.
Би чамд ахын хувиар хандаж байна. Нас минь тавийн босго алхжээ.
Би та бүхэнд монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд хандаж байна.

Тэвчээр минь барагдсандаа хандаж байна. Миний эх орон ямар их бузар булай, хулгай луйвар, хууран мэхлэлд баригдаа вэ. Тиймээ, хорин жилийн өмнө болсон нийгмийн их өөрчлөлтөд оройлон оролцож байсан хүний нэг би мөөн. 1996 онд эхэлсэн эдийн засгийн их реформд бас гар бие оролцож байсан.

Энэ бол зайлшгүй шилжилт байлаа. Үүнийг манай ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнтэй 40 орон шилжилт хийсэн, хийгээгүй үлдсэн нь хойд Солонгос л байх шив. Бид алдсанаасаа олсон нь илүүтэй эхний арван жилийг үдэж бусдаас тасарч түрүүлээгүй ч сүүл мушгиагүй. Хүмүүс эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, сэтгэлгээнд нь хувьсгалт өөрчлөлт гарлаа. Монголд өнөөдөр 400 мянган автомашин хөлхөлдөж, нэг сая долоон зуун мянган гар утас ажиллаж, 165 мянган оюутан суралцаж, 43 сая мал сүрэг багширч, хувийн хэвшлийн 40 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 мянган иргэн хилийн дээс алхаж, 150 мянган иргэд маань хилийн чанадад ажиллаж сурч амьдарч байна. Хорин жилийн өмнө нийтээрээ ганц сая хүрэхгүй долларын хадгаламжтай байсан иргэд маань өдгөө зөвхөн дотооддоо бараг хоёр тэрбум долларын хадгаламжтай болжээ.

Бид чөлөөт нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломжийг нээж өгсөн боловч хууль төгөлдөржөөгүй, ёс суртахуун төлөвшөөгүй, сайн муугийн үнэлэмж тогтворжоогүйн гайгаар луйварчин хулгайч дээрэмчин нарт бүр ч том болгомж гаргаж өгчээ. Ардчилал, зах зээлийн тогтолцооны сул болон суларсан цэг болгоныг тэд ашиглан манай нийгмийг ашиг завшаан олж увайгүйгээр улайм цайм идэж уух зэвсэг багажаа болгосон байна. Тэд энэ орны эрх мэдэл эд хөрөнгөнд эзэн сууж ард түмнийг цөлмөн тонож, тонох мөрөөрөө тонохгүй үүнээ ид бах болгон дээр нь нийтийг доромжилж суух боллоо. Ардчилал бүрэн төлөвшөөгүй газар нийгмийн хамгийн адаг шаарууд нь дээр нь авиран гарч зайдлан суудаг учрыг нэрт эрдэмтэн Хаек “Боолчлол руу чиглэсэн зам” зохиолдоо яруу тод илтгэсэн. Манай нийгэм яг тэр замаар явж байна. Бид өөрснөө боолчлол руу дөртэй үхэр шиг хөтлөгдөн явж байна.

Сонгуулийн кампанийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаан Ховд хотод оччихсон ярьж байнаа. Тогтвортой байдлын гэрээг Элбэгдорж буруу хийснээс болоод Монгол улс их хохирч байгаа гэнэ. Хэдийгээр тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд гэрээ хийгдсэн боловч, за яахав буруу болсон юм байж. Гэтэл тэр гэрээгээр буй болсон Сүхбаатар аймагт буй цайрын ордыг яахаараа хуулийн заалт болгоныг нь зөрчин байж, эрүүгийн аргаар Сангийн сайд Улаан хувьдаа иддэг байнаа? Тэр үүнээс гадна өнгөрсөн 10 жилд цадахаа мэдэхгүй их луйвар хулгай хийсэн хүн. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд Японы Иточу пүүсийн авлагын асуудалтай холбогдуулан улсын төсөвт тусган байж гурван тэрбум төгрөг хулуусан этгээд. 100 саяын Гансүхийн хэрэг гэж дуулиантай явдал гарч байв. Түүнд шүүхээс 7 жилийн хорих ял өгч байсан. Гэтэл зөвхөн энэ хэрэгтээ Гансүхээс 30 дахин их мөнгө хулгай хийсэн Улаан 210 жилийн ял авах ёстой юм биш үү? Өөрийнх нь хулгайн асуудал ярихаар урьдаас нь баахан гүтгэлэг явуулж адилхан хулгайч мэтээр асуудлыг замхруулах гэж ширэн нүүрлэж буй хэрэг. Улааны хэргийн материал хангалттай бий. Хэрэв би хүн гүтгэсэн бол ямар ч өчиггүй зохих ялаа эдлэхэд бэлэн байна. Энэ бол сонгуулийн өдөөн хатгалага биш. Тиймээс энэ хэргийг шүүх цагдаад өгч олны нүдэн дээр нэг талд нь гаргая л даа. Гомдлоо гаргаач?

Улаан бол манай нийгмийг бүрхсэн торны эзэн аалзнуудын зөвхөн нэг нь. Хамгийн том нь ч бас биш. Зарим нэгний тооцоолсноор аалзнууд энэ орны хөрөнгөнөөс сүүлийн арван жилд гурван тэрбум доллар хулгайлжээ. Энэ ямар их мөнгө болохыг мэдэх үү? Төгрөгт шилжүүлбэл арван гурван оронтой тоо гарч байна. Бид ийм л тогтолцоонд амьдарч байна. Эдэнд тонуулсан ард түмний олонхи нь өдрийн хоолоо арай ядан түүж олж байхад эд ганц удаагийн луйврын үйлдлийнхээ хахуулинд 400 мянган долларын араб азрага бэлэглүүлж зугаацаж сууна. Эдэнд зайдлуулсан эмгэд хөгшид эмний мөнгөгүй, жаахан үрс талхны үртэсгүй чичирч суухад эд ганц удаагийн зугаагаа гаргах гэж Сөүл нисэн казинод тоглож өдөрт нь хэдэн зуун мянган доллараа алдаж наргиж байна. Нийгмийн шинэ бололцоог ашиглан арга ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хөлжин хөл дээрээ дөнгөж өндийж буй манай анхны хөрөнгөтнүүд өөрөөс нь хавьгүй тэнэг, хавьгүй залхуу, хавьгүй увайгүй эдгээр шуналын тулам болсон төрийн тэрбумтнуудыг царайчлан амьдарч байна. Айдаст баригдсан нийгэм маань адгийн шаар болсон эднийг тойлж амь зуухаас өөр аргагүй болжээ. Нийгэм маань улам ялзарч, улам жихүүдэс хүрэм болж, улам мухардаж байна. Ийм нийгэм байгуулах гэж монголчууд хорин жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр зуун мянгуулаа цуглан жагссан юм гэж үү? Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг гэсэн Бисмаркын үг юутай үнэн.

“Энхбаяртай бол учраа олж болно, хэдийгээр тэр араас хутга шаадаг, найз нөхрөө худалддаг ч гэлээ олхиогүй тэр амьтантай наана цаанаа гарч байгаад ярьж болно, харин Элбэгдоржтой бол юу ч ярих аргагүй, тэр бүх юм ухаж биднийг шорон руу бөөнөөр нь явуулна” гэж төрөөс төрсөн тэрбумтнууд ярьж байна. Тиймээс тэд Энхбаярт хичнээн чадуулж байсан ч гэсэн түүний төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэн, зүсэн зүйлээр үзэж юу ч хийхээс буцахгүй улайрч байна. Доромжлогдсон үрс нь авилгын загалмайлсан эцгээ хамгаалан тэмцэнэ. Түүний төлөө биш өөрийнхөө төлөө. Иймээс тэд сонгууль болгоныг юунаас ч айхгүй улаан цагаангүй луйварддаг нь цаанаа аргагүй ойлгож болохуйц учир шалтгаантай юм. Тэдний хувьд сонгуульд ялагдах эсэх нь үхэл амьдрал шийдэж байгаа маш чухал амь дүйсэн хэрэг. Луйвар хийх хэдэн зуун арга тэдэнд бий, үүндээ бүр гаршсан. Гадаад явсан, нас барсан, сонгуульд ордоггүй бүх хүмүүсийн бүртгэл тэдэнд бий. Үүнийг нь цуглуулж тэдэнд зардаг доод үйлчилгээний мэргэшсэн албатууд бэлэн байгаа. Энэ сүлжээнд төрийн тэрбумтнууд мөнгө хайрладаггүй юм. Мэдээллийн хэрэгслэлээр явах суртчилгаа бол задгай мөнгөндөө хийж буй үзүүлбэр нь. Бид итгэж найдаж буй хүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгох гэж байгаа бол тэд бүхий л амьдралынхаа үхэл сэхлийг сонгож байгаа юм. Иймээс сонгууль бидэнд гэхээсээ тэдэнд илүү ач холбогдолтой.

Би энд Ардчилсан нам нь сайн, МАХН нь муу гэж яриагүй. Аль алин нь зуу зуун мянган гишүүнтэй, аль алин нь улс орны хөгжил цэцэглэлийн төлөө яваа манай нийгмийн голлох хоёр улс төрийн хүчин. Аль алин нь эгнээндээ эх оронч хөвүүд охидоо ч багтаасан, адаг шааруудыг ч хавчуулсан. Манай нийгэм энэ хоёр намд хуваагдан талцдаг байсан нялхсын үеийн өвчнөө нэгэнт өнгөрөөжээ. Одоо тонуулчид нэг талдаа гарч тоногдогсод нь нөгөө талдаа ялгарч байна. Торны аалзнууд нэг талдаа гарч торонд орооцолдон баригдаж идэгдэж байгаанууд нь нөгөө талдаа гарчээ. Гэвч идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоордог юм шүү.

Тэвчээр барагдлаа. Энэ торыг зад татацгаая. Би Элбэгдоржид найдаж байна. Түүнийг би эх орноо эгшин зуур хөгжүүлж шууд л цэнгэлийн манлайд аваачина гэж итгэж байгаа юм бишээ. Тэр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон авч эхнийхэд нь Эрдэнэтийг ухлаа гэж, дараагийнхад нь авилгачдыг илрүүлж эхэллээ гэж аалзнууд нийлж байгаад түлхэн унагасан юм. Тэр одоо аалзнуудаар томилогдох биш ард түмнээр сонгогдоод гараад ирвэл манай нийгмийг боймлон ороосон торноос чөлөөлж өгөх болов уу л гэж горьдож байна. Магадгүй миний сүүлчийн горьдлого. Энхбаяр сонгогдвол манай орон маргааш нь сөнөчихөнө гээд байгаа юм бишээ. Энэ байтугай зовлон гамшиг туулсан ард түмэн байна эрхбиш тэсээд гарах биз. Ямар ч булхай луйваргүйгээр манай ард түмний хүсэл эрмэлзлэлээр тэрээр сонгогдвол тэр л биз. Бид үнэхээр өөрснөө хүсэж байгаа бол энэ нь ард түмний л сонголт. Элбэгдоржид найдаж байгаа нь миний л хэрэг, Энхбаярт талтай байгаа нь таны л хэрэг. Гагцхүү манай ард түмний сонголт үнэн мөнөөрөө тодрох ёстой. 2004 оны сонгуулийг хэрхэн луйвардаж байсныг бүгдээрээ харсан. Юм хэлээгүй. Өнгөрсөн жил бас л луйвардсан. Хатагтай Бурмаа гурван шатын шүүхээр явж бодитой баримт гаргаж чадсаны хүчинд 2008 оны сонгууль луйвар болсныг нотлон шүүхийн бүх шатанд ялж, шүүхээр үүнийг хүлээн зөвшөөрүүлсэн. Луйварт дургүйцсэн иргэд хэдэн арван мянгаараа талбайд бөөгнөрөхөд тэднийг Америкийн империалистуудын өдөөн тухиралтаар өнгөт хувьсгал хийхийг санаархагчид гэж нэрлэсэн. Бидэнд өнгөт хувьсгал биш, зүгээр л үнэн дүн хэрэгтэй байна.

Ачдаа, хүүхэддээ, ахдаа, дүүдээ, найздаа, эх орон нэгтнүүддээ хандахын учир: таны саналыг луйвардаад байгаа учраас та үүндээ хяналт тавиачээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө ганц удаа ч гэсэн санаа тавь л даа. Дөрвөн ханатай умгар гэрээс дөчин долоон хүн санал өгсөн баримт илэрсэн шүү дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж хаа газрын нэгмуу луйварчин танай бүрлээчийн өмнөөс санал өгч байгааг зогсоолгооч. Гадаадад байгаа хэдэн зуун мянгаар тоологдох иргэд та бүхэн энд байгаа гэр орон руугаа бичиж өөрийн чинь өмнөөс адгийн нэг новш санал өгөөд байгааг болиулаач. Үнэн шудрагаараа бол манай улсын ерөнхийлөгч хэн болсон ч яадаг юм, ард түмний л сонголт юм чинь. Луйвар булхайгаар бол бурхан өөрөө сонгогдсон ч эрхээ ашиглуулж дээрэмдүүлсэн бид эрс эсэргүүцэн тэмцэх ёстой. Болбол бүгдээрээ сонгуульд оролцооч, төрийн эрхийг барихаар олгогдсон дөрвөн жилд нэг олддог ганцхан минут чинь шүү дээ. Хэрэв чи сонгуульд ороод саналаа өгөөд явдаг байсан бол өнөөдөр манай орны нүүр царай хувь тавьлан хавьгүй өөр байх байсан ч юм бил үү? Боолчлол руу чиглэсэн зам дагаад чи өөрөө алхаад байна шүү дээ. Одоо болоо, сэхээрч үз ах минь, эгч минь, дүү минь, хүү минь, найз минь. Уул нь бидний хувь заяа бидний л гарт байгаа юм шүү дээ, үүнийгээ олж хараач.

2009 оны 5 дугаар сар 10
БААБАР

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн хэрэгжүүл.

Written on 5/12/2009 11:43:00 PM by Үгс



Уур хүрч байна аа.Ойрд бүр юм хийхээс дургүй хүрдэг болчлоо.Юуных юм бүү мэд.Ойрд амьдрал нэг л хэвийн өнгөрөх боллоо.За тэр нээх удахгүй байх гэж найдаж байна.Одооноос эхлээд жаахан нийгмийн идэвхитэй амьдарна.Нэг хэсэг уг нь аймар нийгмийн идэвхитэй амьдарсан л даа тэгсэн чинь нээх ядаргайтай санагдаад тэгээд л сайхан тааваараа амьдрах болсон доо.Одоо буцаад сайхан идэвхи зүтгэлтэй амьдарна аа гэж хэхэ.Ажил ажил гэсээр байгаад амьдрал бүр сүйрч байх шиг байна аа.Хэдий болтол ганцаараа явахав айн.Нэг найз охин интэртэй болий доо золиг гэж.Хүн хүн гэсээр байгаад харин бүр өөрийгөө мартцан байна шд.Өөр дээрээ анхаарал жаахан хандуулж хөгжүүлэхгүй бол яг л нэг газраа зогсоод байгаа юм шиг санагдах боллоо.Өдөр хоног нэгэн хэвийн уйтхартай өнгөрөх боллоо.Ойрд нэг найзынхаа хэлсэн зүйлийг их бодох боллоо.Бид Их хот л гээд байгаа одоо амьдарч байгаа Улаанбаатар хотоо.Нэг өөр талаас нь харвал 4 уулын дунд хашигдсан зүгээр л нэг хэдэн хүмүүс нийлээд амьдар ч байна.Бид тэрийгээ Их хот нэрлэх юм.Уг нь Их хот гэж арай л өөр зүйлийг хэлдэг шиг санагдах юм.Хүн бүр л идэвхитэй амьдармаар санагдах юм таарсан газар болгонд энэ ч болохгүй тэр ч болохгүй гэсэн хүмүүс гудамжаар нэг болжээ.Тэд ийм болгох зүйлийг өөрсдөө хийсэн шд уг нь болохгүй болохгүй гэж ярихын оронд яагаад болохгүй байгаа талаар бодмоор юм.Тэгээд энэ асуудлаас яаж гарах вэ гэдэг асуултыг өөртөө тавьх хэрэгтэй дээ.Тэр асуудлаасаа та өөрөө л гарч чадах болохоос өөр хүн таныг тэр асуудлаас гаргаж чадахгүй ш дээ.Такси-д суухаар л түгжрэл, зам ийм байна гэх юм яг үнэндээ та энэ зүйлийн талаар өөрөө юу хийсэн талаас асууж байсан уу.Уг нь амьдарч байгаа хотдоо гоё гоё юм зохиомоор л байна.Даанч энэ хотын хүмүүс бүр тэнэг болцон юмуу хаашаа юм гайхаад л өөдөөс харах юм юу билээ гэж боддог юм уу хаашаа юм.Уг нь хүн өөрийгөө энэ амьдрал дээр байнга өөрчилж өөртөө том зорилго тавиад тэгээд л зүтгэх юм бол амьдрал сонирхолтой болмоор юм хүмүүст тэгэх ч сонирхол байдаггүй болтой юм.Миний хувьд бол өөрийгөө байнга эвдэж шинэ зүйл хийж хүчээ сорихийг боддог.Яагаад анхдагч нь байж болохгүй гэж.Цаадах чинь чадийшд чадийшд хэхэ.Зо зо байхан юм бичлээ.Би ирээдүйд харамсахгүйн тулд одоо бүх зүйлийг 100% хийхийг зоридог хүн гээл үү хэхэ.Өөрийнхөө хэлэх дуртай нэг үгийг хэлээд дуусгая даа гэж.Танд байгаа хамгийн хүчтэй зэвсэг бол таны мөрөөдөл юм. Уг нь би энэ үг зохиосон юм.Харин өөр хүн хэлсэнийг бол сайн мэдэхгүй л байна хэхэ

Нэг томъёолол оруулчье.
Өгсөн нь: a=b
a*a=a*b
a*a - b*b = a*b - b*b
(a+b)(a-b) = b(a-b)
(a+b) = b
a+a=a
2a = a
2=1

Блогын анхны бичлэг.

Written on 5/12/2009 04:24:00 AM by Үгс


Юуны өмнө ээж аавдаа баярлаа гэж хэлэх нь зүйтэй болов уу.Учир гэвэл өнөөдөр буюу 5 сарын 12 нд би гэдэг хүн нэг нас нэмлээ.Блог нээх гэж хэд хэдэн удаа оролдож байсан 3-ийг бараг нээсэн дээ.Яг завтай болоод л бичье гэхээр нууц үг хаягийг нь мартчих юм тэгээд л болчдог байлаа.Харин энэ блогоо сайхан хөтлөж явуулна.Учир нь төрсөн өдрөөрөө нээж байгаа болохоор аль аль нь шинээр энэ дэлхийд мэндэлж байна.Нэгэнт л монгол оронд мэндэлсэн болохоор намайг энэ улс орныг өөрчил гэж явуулсан юм шигээ.Тийм ч учраас би өөрчлөнө чадах болно гэдэгтээ бат итгэлтэй байгаа.Нийгмийг өөрчлөхийн тулд эхлээд өөрийгөө өөрчлөх болно.Яг л нялх хүүхэд шиг яагаад гэсэн асуултын хариуг олж хариулт өгөх болно.Энийгээч блогтоо тусгах байна аа.Хүн төрсөн өдрөө дөхөөд ирэхээр л би энэ нэг жилийн хугацаанд юу хийв гэж өөрөөсөө асуудаг байх.Миний хувьд бол тэгдэг.Энэ өдрөөс эхлээд 2009-2010 онд юу хийх талаар төлөвлөсөн зүйл байгаа тэрийгээ 100% хийж дуусгана гэж бодож байгаа.Өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийсэн талаар өөртөө тайлан тавьлаа.Тэгсэн ийм зураглал гарч ирж байх юм хэхэ
  1. Өөрийнхөө хамрах хүрээ хязгаарыг тэлсэн байна
  2. 2-3 удаа нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж
  3. Дөрвөн ч вэб хийж дуусгаж
  4. Зун 2 ажил давхар хийж үзэв. [Ёстой хэцүү юм байна лээ Эхний ажил 09-18 хүртэл Хоёрдох ажил 18-02 хүртэл явдаг байлаа.] Хүн жаргал даадаггүй зовлон даадаг юм байна лээ
Нэг жилийн хугацаанд хийсэн гэхэд хэтэрхий бага зүйл хийсэн юм байна.Эргээд харахад сургамж авах ч зүйл байлаа бахархах ч зүйл байлаа.

Одоо хийхгүй юм бол хэзээ хийхэв.Би хийхгүй юм бол хэн хийхэв.